Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар цас их орсны улмаас зам боогдоод байгаа учир хотоос гарах хөдөлгөөнийг хаажээ.
04 сарын 04-ний 10:40 цагийн байдлаар:
Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгийн чиглэлд бага зэргийн салхитай;
Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд Хөшөөтийн даваа орчим цас орсон, шуургатай;
Говьсүмбэр аймгийн чиглэлд цас их орсон, цасан шуургатай;
Баруун чиглэлд зам даваа хаагдсан шуургатай;
Зүүн чиглэлд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бага зэрэг явган шуургатай байна.
2015.04.04-ны 15:00 байдлаар Цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас ХОТ хоорондын нийтийн ТЭЭВЭР, ОРОН НУТГИЙН НИЙТИЙН ТЭЭВРийн үйлчилгээг БҮРЭН зогсоолоо.

Сэтгэгдэл ( 0 )