Цагдаагийн газрын алба хаагчид "Нарантуул" олон улсын худалдааны төв дээр хууль бус үр зулбуулдаг эм зардаг иргэдийг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл тус худалдааны төвд шалгалт явуулахад Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэдний зарж байсан эмнүүд нь үйлдвэрлэсэн улс болон нэр нь тодорхойгүй байсан бөгөөд хэргийг шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )