Өнөөдөр өглөө найман машин хоорондоо мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 04

Өнөөдөр өглөө 09 цагийн орчимд Эх нялхасын тойрог дээр найман машин хоорондоо мөргөлджээ. Учир нь цас их орсны улмаас халтиргаа гулгаа ихтэй байгаа. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хурдаа тааруулан, анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр  нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Жил бүрийн дөрөвдүгээр сар салхи, шуурганы сар байдгийг цаг уурчид онцгойлон анхааруулсан. Үнэхээр ч хаврын тэнгэр хартай гэдэгчлэн цаг агаар тогтворгүй, хуурайшилт ихтэй байна. Ийм нөхцөлд иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.216) 2025 оны 03 сарын 13

Yaaaag unendee bol Manai diilenh jolooch nar odoo ZUNII DUGITAI YVJ BGAA. hunees buruu haigaad bh yum bhgui.zunii duguig 6 sard l tavih heregtei.ugui bol goloo tsohilgui 4 ulirliin dugui avaad tavi

1  |  0
malnuudad zoriulav(103.26.193.133) 2025 оны 03 сарын 13

Eh nyalhasaar baruun tiishee yavj baigaa maluud ursgal sorood davhar orj yavdagaas bolson baina 1 minut dohio huleegeed durmeeree yavj chaddaggui ooriigoo ertontsiin tov gej boddog hooson tolgoitoi malnuud zovhon end ch bish haa saigui busaddaa gai bolj yavdag hunii erh hariutslagataigaa hamt irdeg gedgiig oilguulah heregtei

1  |  0
ДОО(112.72.13.117) 2025 оны 03 сарын 13

УЛААНБААТАР НЭГТГЭЛЭЭР ХОХИРЛОО ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
bn uu(202.179.11.134) 2025 оны 03 сарын 13

O:-)

1  |  0
Top