Цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 04

 

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
   Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 03-ны 21 цагаас 04 дүгээр сарын 04-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч  Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Ховдын нутаг, Увсын хойд  хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн  байна. 
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос нутгийн өмнөд хэсгээр секундэд    12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар  5-10 градус хүйтэн,  өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 градус, бусад нутгаар  1-6 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 -9 градус, өдөртөө 0-5 градус, зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, хүйтэрч өдөртөө 3-5 градус дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж  зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө   5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч  бүх хугацаанд 4-6 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top