Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4. Санчир гараг. Билгийн тооллын 15. Тугчин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан 20 цаг 24 минутад жарган. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, мого, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )