Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын тухай захирамж гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 03

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын 2015 оны А/248 захирамж гарлаа.

Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус гаргуур, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж, техник, хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зохисгүй зөрчил, дутагдлыг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар арилгуулах арга хэмжээ авах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас, мөсийг тухайн орчны оршин суугчдын оролцоотойгоор 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор цэвэрлэх, шар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас  гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж, мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлж, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана.    

Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ойролцоо баригдсан түүний найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгасан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.101) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. Үнэ: 22 000₮

1  |  0
Top