Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Эрхийг бодит болгоё” анхдугаар Инчеоны стратегиийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг солилцох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Түүнчлэн Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах Гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн Бүгд найрамдах Солонгос Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгээс Монголын Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын автомашин бэлэглэснийг хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл ( 0 )