Гал түймрийн нурамнаас эрэгтэй хүүхдийн цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Амралтын өдрүүдэд нийслэлд гал түймрийн гурван дууддага иржээ. Баянзүрх дүүргийн XX хороо, Баянтөхөмийн 24 дүгээр гудамжинд иргэн О-ын гэр шатаж байна гэсэн дууддага гуравдугаар сарын 29-ний 2 цаг 39 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 35 дугаар ангийн алба хаагчид очиж унтраахад нурам дотроос нас нь тодорхойгүй эрэгтэй хүүхдийн цогцос олдсон аж. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шилжүүлэн шалгуулах гэж байна. Мөн 37 настай эрэгтэй болон бага насны хүүхэд түлэгдсэн байсныг тус тус ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top