АТГ-аас эрүүгийн 44 хэрэгт шалгалт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 29

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт шинээр гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top