Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг хоёр айлын 10 хүн хоолноо ходлого авч, ХӨСҮТ-д хүргэгдэн иржээ. Харин одоо тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Дээрх хүмүүс юунаас хордсон талаар ХӨСҮТ-ийн ХӨТСА-ын дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Шинжилгээний хариу гараагүй байна. Өндөгнөөс хордсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Хордсон хүмүүс хэлэхдээ БГД-ийн 22-р хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс өндөг авч, нэг хашаанд байдаг хоёр айл хоол хийж идсэн гэсэн. Харин түүнээс хойш таван цагийн дараа халуур, гүйлгэсэн учраас манайд хадсан” гэсэн юм.
Эмнэлэгт 10 хүн ирснээс ес нь шинжилгээнд орж, долоо нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинжилгээний хариу маргааш өглөө гарах бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалт хийж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )