Маргааш гамшгийн аюулын дохио дуугарна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

“Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн 16 цагт улс орон даяар зохион байгуулахаар тогтсон байдаг. Энэ жилийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ сарын 26-ны өдрийн 16 цагт улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Онцгой байдлын ерөнхий газар дахь зарлан мэдээлэх удирдлагын төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд суурилуулсан дуут дохиоллын зарлан мэдээлэх 60 ширхэг цамхаг, дахин дамжуулах дөрвөн бааз станц, өргөн нэвтрүүлгийн олон нийтийн гурван телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), есөн FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6), Одон орон геофизикийн судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, Мобиком, Юнител ХХК-уудтай холбогдож үйл ажиллагаагаа 24 цагийн туршид тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Иймд иргэд дуут дохио дуугарах үеэр айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцохыг зөвлөж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top