Хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын дэглэм алдагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс холбогдох хуулиудад заасан эрхийн дагуу Хан-Уул дүүргийн орон сууцны оршин суугчдын унд, ахуйд хэрэглэдэг гүний худгийн ашиглалт, үйлчилгээ, харуул хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм болон ундны усны ариутгал, халдваргүйжүүлэлтийн байдалд шалгалт хийжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн шалгалтаар ХААИС нь эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар эрхэлж байгааг тогтоожээ. Мөн нэлээд зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Усны эх үүсвэрийн худгууд нь  автомашины замын хажууд, гаднах хаалга нь цоожгүй, ил задгай, гадуураа хамгаалалтын хашаагүй, бохир заваан зэргээр усны эх үүсвэрийн эрүүл ахуй, хамгаалалтын бүсийн дэглэм алдагдсан байжээ. Мөн ундны усны шинжилгээг 2011 оны тавдугаар сараас хойш хийгээгүй байгаа нь “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005” стандартыг зөрчсөн байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ХААИС-д удаа дараа албан шаардлага өгсөн ч биелүүлээгүй учир хуулийн дагуу торгох арга хэмжээ авчээ.

ХААИС-ийн эх үүсвэрээс дараах аж ахуйн нэгж байгууллага, хотхон, иргэд ундны усаар хангагдаж байна.

-Ургамал хамгааллын хүрээлэн- ХУД-ийн 11 дүгээр хороо

-Мал эмнэлгийн хүрээлэн- ХУД-ийн 11 дүгээр хороо

-Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн- ХУД-ийн 11 дүгээр хороо

-Цэнгэг усны байгаль хамгаалах төв- ХУД-ийн 11 дүгээр хороо

-Үндсэн хуулийн цэц- ХУД-ийн 11 дүгээр хороо

-32 дугаар сургууль- ХУД-ийн 11 дүгээр хороо

-35 дугаар цэцэрлэг- ХУД-ийн 11 дүгээр хороо

-11 дүгээр хорооны өрхийн эмнэлэг- ХУД-ийн 11 дүгээр хороо


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(202.72.246.106) 2025 оны 03 сарын 13

Монголд болж бүтдэг зүйл байхаа больжээ

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.181) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Top