Шатахуун их зарцуулдаг, том оврын авто машиныг дарга нараас хураах ажил өрнөсөн. Тэгвэл төрийн байгууллагуудын том оврын буюу жийп машинуудыг хураах ажил үргэлжилж байгааг эх сурвалж мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар 40-өөд автомашиныг хураагаад байгаа аж. Нийтдээ төрийн 800 гаруй байгууллага 5000 гаруй автомашиныг албан хэрэгцээндээ хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Түүнээс 3300 нь суудлын автомашин. Суудлын машины мянга гаруй нь бензин их зарцуулдаг, том оврын жийп байгаа аж. Төрийн өмчит байгууллагуудын автомашины 70 хувийг төсвийн байгууллагын машин эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮