С.Даваапүрэв: Занданшуулсан шарилыг сэргээн засах төсөв шийдэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Олон жилийн настай занданшуулсан шарил хууль бусаар бусдын гарт орсон байхад нь цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад уг шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-Уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содном даржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав хэмээн олноо хүндлэгдсэн лам хүний цогцос болохыг тогтоосон юм.

Уг шарилыг энэ сарын 17-нд Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс занданшуулсан шарилыг Гандантэгчинлэн хийдэд сэргээн засуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Сэргээн засварлах ажил хийгдэж байгаа эсэх талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэвтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

- Занданшуулсан шарилыг сэргээн засварлаж эхлэсэн үү?

- Одоогийн байдлаар шарилыг сэргээн засварлах ажил эхлээгүй байгаа. Сэргээн засварлахад ажлын хэсэг байгуулна. Хамба лам гадагшаа ажилтай явсан тул ирэхээр нь  асуудал шийдэгдэх байх.

- Хичнээн төгрөгийн өртөгөөр, хаана сэргээн засварлах вэ?

- Төсөв мөнгөний хувьд батлагдсан зүйл байхгүй. Шарил сэргээн засварлах нь маш нарийн ёс жаягтай байдаг тул Гандантэгчинлэн хийдэд сэргээн засварлана.

- Шарилыг ямар учраас сэргээн засварлахаар болсон бэ? Сэргээн зассаны дараа хаана нь аваачих вэ?

- Занданшуулсан шарилыг анх хууль бусаар авсан этгээдүүд сэв суулгасан байсан. Тиймээс сэргээх шаардлагатай болсон. Шарилыг сэргээгээд буцаагаад нутагт нь аваачиж зална. Энэ занданшуулсан шарил байсан газрынхаа муу муухай зүйлийг хаадаг байсан гэж үздэг юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал(182.160.33.18) 2025 оны 03 сарын 13

муудчихвий дээ нутгийн зөвлөл орон нутаг нь хөөцөлдмөөр юм

1  |  0
Hehe(174.251.17.109) 2025 оны 03 сарын 13

Bolioch ee yunii zasah ve? Abchirsen hyneer zardliig ni garguulaad ter chigeer ni butcaah estoishdee.Zasah ni ilyy zardal shyydee!

1  |  0
Top