Цагдаагийн албан тушаалын цол хүчингүй болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Цагдаагийн албан хаагчдын албан тушаалын цол өнөөдрөөс хүчингүй болж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа тушаал гаргаж, цагдаагийн цолыг албан тушаалаар нь олгодог болсон. Ингэснээр, хошууч цолтой хүн хурандаа цолтой албан тушаалд томилогдвол шууд хурандаа цолтой болох, хурандаа цолтой хүн албан тушаалаа өөрчилж, дэслэгчийн ажлын байранд очвол шууд дэслэгч цолтой болох журам мөрдөгдсөн. Гэхдээ өнгөрөгч оны 11 дүгээр сард тухай үеийн Хууль зүйн сайд Цагдаагийн алба хаагчийн цолны журмыг шинэчлэн баталж, цагдаагийн цолыг хугацаатай буюу тухайн цолны болзол шалгуурыг хангахад тодорхой хугацаатай байхаар журамласан. Тухайлбал, цагдаагийн хошуучаас хурандаа хүртэл буюу дээд цолны болзлыг тодорхой хугацаанд ахмад цолоороо ажиллаж байж, болзол шалгуурыг хангасан тохиолдолд, тодорхой сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн ахмад цолтнууд цагдаагийн хошууч, дэд хурандаа зэргээр цол ахих журам мөрдөгдөж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.113) 2025 оны 03 сарын 13

. neg muu deslegch genet hoshuuch tcol zvvj irchiheed turiin hoshuuchiig ta nar yah yum geed avgai hvhdee zodood bsan yum. ergej deslegch bolohnee ashgvi dee.

1  |  0
сандаг(43.242.243.72) 2025 оны 03 сарын 13

Түмүүжингийн тэнэглэл цагдааг ямарч идэвхгүй болгосон доо

1  |  0
Top