Нийслэлийн IV амаржих газрыг 2010 онд Яармагийн дэнж дээр барьж эхэлсэн бөгөөд 2013 онд барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Гэтэл уг барилгын гүйцэтгэл 50-60 хувьтай, санхүүжилт дууссан гэх шалтгаанаар царцсан барилгуудын жагсаалтад ороод байгаа. Анх 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэгн байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь гарсан. Гэтэл өнөөдөр ажил гүйцэтгэж байсан барилгын компани хөрөнгө оруулалт нэмж шаардлагатай хэмээгээд хэвтэж байна.
“Энхрий үрс” төрийн бус байгууллагынхан IV амаржих газрыг барихад хандив цуглуулах аян өрнүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл өгөх гэж байна. Хандивын аяныг II амаржих газрын эмч Энхмаа санаачилжээ. Тэрбээр энэ тухайгаа Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, төрөх эмнэлгийн барилга саатсан нарийн учир шалтгаан, барилгын зураг төсөлтэй танилцахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 2 )
баярлалаа
Demjij bn