Төв аймгийн Цээл сумын иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар нутгийн иргэд мэдэгдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Учир нь 2008 онд Төв аймгийн Цээл сумын нутагт байх сүг зураг зэрэг үнэт өв, байгалийн дурсгалт газрууд багтдаг хэсэгт хайгуул хийх эрхийг “EOC” компанид олгосон аж. Харин 2014 оны 12 сард хайгуулын тусгай зөвшөөрлийг батаалгаажуулахаар тус компанийн зүгээс сумын засаг дарга М.Ганбаттай ирж уулзсан ч засаг дарга татгалзсан хариуг өгчээ. Тиймээс “Еос” ХХК нь засаг даргын энэхүү шийдвэрийг үйл ажиллагаанд саад хийсэн хэмээн төв аймгийн шүүхэд хандсан байна.
Уг шүүх хурлаар Цээл сумын нутаг дэвсгэрээс алт гаргаж авах зөвшөөрлийг хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС" хэмээх компанид 1-р сард гаргаж өгчээ. Харин нутгийн иргэд уг үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж, эсэргүүцэн давж заалдах захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж уг хэргийг анхан шатны шүүхрүү буцаах шийдвэрийг гаргалаа. Энэ үеэр иргэд эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр шүүх хурлын үеэр жагссан юм.
Дээрх тусгай зөвшөөрлүүдэд хамрагдаж байгаа талбайд нутгийн эртний соёлын үнэт өвд багтах хандны сүг зураг, бичээс зураасан зураг /1921 оноос өмнөх үед хамрах “Бурхан багшийн хөрөг”, “Маанийн зургаан үсэг”, “Газар усны маань”, “Хийморийн хөрөг”/ Өвгөдийн булш бунхан, хүннүгийн үеийн хэрэгсүүр, газар тариалангийн талбай, хадлангийн талбай, малчдын хувийн өмчлөлд бүртгэгдсэн өвөлжөө хаваржаа, бэлчээрийн бүс нутаг, урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан “Бурхантай нуур”, “Гэзгэн тасархай”, “Цээлийн нуур”, “Их цайдам”, “Бага цайдам” гэх мэт олон цэнгэг уст нуур, нутгийн ард олныг тэжээн тэтгэдэг ундны усны эх үүсвэр, рашаан ховор эмийн ургамлын бүс зэрэг маш олон манай нутгийн сор болсон үнэт байгаль багтсан байгаа бөгөөд энэ бүгд нь нотлох баримтаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр батаалгаажсан талаар эсэргүүцэж байгаа иргэд мэдээлсэн юм.
Нутгийн иргэдийн үзэж байгаагаар эрх мэдэл бүхий албан тушаалтнууд энэ үйл ажиллагаанд оролцож байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд хуулинд зааснаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэр болон сумын засаг даргын шийдвэрээр лицензийг хугацаа дуусах тухай бүрт сунгуулах ёстой байдаг байна. Гэвч өнөөдрийг хүртэл сумын засаг дарга болон, аймгийн засаг дарга нарын хэн нь ч уг тусгай зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Харин давж заалдах шатны шүүх нутгийн иргэдийн талд шийдвэрээ гаргахгүй бол тэд дараагийн арга хэмжээндээ орно гэдгээ өнөөдрийн жагсаалын үеэр мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 12 )
Новшийн алтыг мартаач. Хамаг юм сүйдлээд байх юм. Новшийн юмаа. Эрүүл хөрсөнл ногоогоо тариад, цэнгэг усаа уугаад, малаа маллаад явбал тэнгэр нурсан ч Монголчууд бид сайхан амьдрана. Тэр идэж болдоггүй, ууж болохгүй, өмсөж ч болохгүй алтаар яах гээд байгаа юм бэ
negdehgui bol 1-1-eer ni zaraad duusah ni ee
Eh oroniihoo bayalag ariun ongon buhniig hudaldaad Ard tumii amidral deeshilsen ugui shuu dee. Zobshoorol olgoson heden hun l holjson iimd ene nohdiin horongiig huraah yostoi.
Mash sain zasag darga bn ene nutgiin ezdees deeguur medeltei hench baihgui mongol onoodor altaa uhah uhahguig ard timen shiidne ene chini l ardchilal shuudee
Хууль ёсны зөвшөөрөл, шүүхийн шийдвэртэй юмыг эсэргүүцээд яана вэ? Монголчууд энэ царайгаар бол ташуур далайсан хэдэн зэрлэгүүд болж үлдэнэ шүү.
зөв хө, нутаг усаа хамгаалж байгаа хүмүүсийг дэмжиж байна,
Zuv sh dee gazar nutgaa hamgaalj bgaa ta nart amjilt husie!!!minii eh oron bidnii hoich ued uldeh gazar nutag tuuh dursgal!!!
Энэ шийдлийн засгийн газрыг нэн даруй огцоруулах хэрэгтэй дандаа хужаагийн эрлийзуудийн нэгдэл болчихоод байна монголчуудаа
Aimagiin bolon sumiin zasag darga nart bayar hyrgie Ene gadnii gar hol bolson novshnuudad yamar neg arga hemjee avah heregtei Ed nar chini urvagchid l gesen yg
ЯАХААРАА ДАНДАА ГАДААДЫНХ.... ГЭЖ