Дуут хавдраар өвчилж үхжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг “Хадат” хэмээх газар 2 настай эр үхэр үхжээ. Тус сумын “Дэвших мянган” МЭҮН-ийн эмч мэргэжилтнүүд үзлэг хийж урьдчилсан байдлаар дуут хавдар гэж тогтоосон байна. Улмаар тус аймгийн эмнэлгийн лабораториор уг үхэр дуут хавдраар үхсэн болохыг баталгаажуулж хариу өгсөн аж. Иймд Алтай сумын Засаг даргын захирамжаар 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй үхэрт урьдчилан сэргийлэх вакцин хийж, үхсэн үхрийг шатаан устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top