Пакистанд цаазын ялыг сэргээснээс хойш өнөөдөр нэг дор 12 хүнийг дүүжиллээ. Пакистаны дунд сургуульд талибаны зэвсэгт этгээд халдлага үйлдэж, 132 сурагч, есөн багшийг хөнөөсний дараа өнгөрсөн арванхоёрдугаар сард эрх баригчид цаазын ялны хоригийг цуцалсан юм. Пакистанд өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш 27 хоригдлыг цаазаар авсан байна. Үүнд зэвсэгт этгээдүүдээс гадна бусад хүнд гэмт хэрэгтнүүд багтжээ. Пакистанд өдгөө цаазын ял сонссон 8000 гаруй хүн байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )