Монгол-Японы соёлын төвд энэ сарын 20-ны бямба гарагт ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тав дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт тэмцээн болно. Монголын оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаад 120 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Эндээс шалгарсан 50 тамирчин дөрөвдүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцож шилдгүүдээ тодруулна. УАШТ нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллана. Тамирчдын гаргасан амжилт нь дэлхийн чансаанд бичигдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )