“Алтай центр”-ийн захирлыг залилсан этгээд 13 жилийн ял авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Иргэдийн хоёр сая ам.долларыг иргэн А нь Б, Э нартай бүлэглэн 2008 онд залилсан учир эрүүгийн хэрэгт татагдан УМБГ-т шалгагдаж байхдаа 2010 оны долдугаар сард мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан юм. Оргох хугацаандаа дахин иргэн Баттогтохоос төмрийн хүдэр зарна гэж 300 мянган ам.доллар, 2013 оны гуравдугаар сарын 18-нд “Алтай центр”-ийн захирал А-д газар зарна гэж 250.000 ам.долларыг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Иргэн А-д чанга дэглэмтэй хорих ангид 13 жилийн ял оноосон бол хамтрагч болох Т гэгчид ч ял оноосон байна. Шүүх бүрэлдэхүүн Т, А нарыг бусдын 250 мянган төгрөгийг бүлэглэн, зохион байгуулалттайгаар залилан авсан гэж үзэн А-аас хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, чанга дэглэмтэй ангид 13 жил, Т-ээс мөн хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн ажээ. Харин “Ремикон”-ы захирал М-ын гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.37) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top