Өнөөдөр харагчин могой өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Аргын тооллын гуравдугаар сарын 18, Буд гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 7 минутад мандан 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлэгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамир сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top