Г. Буяндоржид холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржид холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно. Түүнд анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож 2.3 жилийн ял оноосон билээ. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган шүүхэд шилжүүлсэн юм. Мөн эл хэрэгт холбогдсон Ч.Ууганбаяр, Б.Батжаргал нарыг цагаатгах шийдвэрийг гаргажэээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top