Өнөөдөр болох зарим үйл явдалууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

2015.03.17-д 10:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ОХУ-ын Уралын их сургуулийн сэтгүүлзүйн факультетийн ХМ-ийн түүхийн тэнхмийн профессор Дмитрий Леонидович Стровский Оросын улс төрийн соёлын чиг хандлага, түүний хэвлэл мэдээлэлтэй холбогдох нь, хэвлэл мэдээлэл дэх улс төрчдийн дүр төрх, сэтгүүлзүйн тулгамдсан асуудлууд зэрэг сонирхолтой сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.

“Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УСНЫ САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД нээлттэй хэлэлцүүлэг 2015.03.17-ны 10 цагт “Эрдэнэ дрийлингийн” ХХК хурлын зааланд болно. Утас: 98000003, 91995554, 99106727

Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу "Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох" улсын анхдугаар зөвлөгөөн Маргааш буюу 17-ны өглөө 8цаг 30 минутаас Ирээдүй цогцолборын 3-р бага сургууль/83-р сургууль/ дээр хурлын танхимд болно. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 89213729, 70282544, 99247202

2015 ОНЫ 03 -Р САРЫН 17, 18-НД Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно.

Маргааш /03.17/ 14:00 цагаас Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтсан "Цэрэг эрс танаа" хүндэтгэлийн арга хэмжээ ТТО-ны Их танхимд болно. Арга хэмжээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цагдаа, ШШГ болон Онцгой байдлын албанд ажиллаж байсан, чөлөөнд байгаа генерал, офицер, албан хаагчид оролцоно. Эдгээр ахмадуудад МАН-ын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлж, нэр бүхий хүмүүст шагнал гардуулна

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12:30 цагаас
“Хамаг Монгол” төсөл “ДМ” нэгдэл “Гал үндэстэн” холбооноос МҮОНРТ-д дахин шаардлага хүргүүлсэн талаар мэдээлнэ.

АНУ-ын ЭСЯ-наас Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төслийн хүрээнд АНУ-ын бишгүүр хөгжимчин Жэффри Коэн, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монгол улсад ирж сургалт явуулан, хамтарсан тоглолт зохион байгуулах юм.
Уг тоглолт, төслийн талаарх хэвлэлийн бага хурал 2015 оны 03-р сарын 17-ны Мягмар гаригт 11:00 цагаас УДБЭТ-ын 2 давхарт болох юм. Сэтгүүлчид та бүхнийг өргөнөөр ирж сурвалжлахыг урьж байна.
Харилцах утас: 99141227

Хөдөлмөрийн яамнаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 11:00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж байна. Яамны хурлын танхимд.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top