Өнөөдөр хар луу өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Аргын тооллын гуравдугаар сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Булаагч одтой, хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 8 минутад мандан 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top