Ахмад дайчдад Ялалтын баярын медаль гардууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

ОХУ-ын Эх орны дайны ялалтын 70 жилийн ой 2015 оны тавдугаар сарын 9-нд тохиож байгаа билээ.  Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Монголын 300 гаруй ахмад дайчныг ялалтын медалиар шагнахаар болжээ.

Тэгвэл өнөөдөр төлөөлөл болгон Хан-Уул, Баянгол дүүргийн 70 ахмадад Эх орны дайны ялалтын ойн медалийг гардууллаа. Үлдсэн 200 гаруй ахмадад тавдугаар сарын 9-ны өдөр хүртэл долоо хоногийн зайтайгаар медалийг нь гардуулж өгөх юм байна. Мөн энэ ойн хүрээнд манай улс Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-н ахмад дайчдыг шагнах бөгөөд одоогоор ажлын хэсэг гарчихсан байгаа аж.   

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9 болох баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулах юм байна. Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон байсан орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчлэн олон орны цэргүүд оролцох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top