Машин ачигч компаниудын үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэхдээ машин ачдаг хувийн компаниудын олсон орлогын тодорхой хувийг улс авахаар болсон тухай заалт нэмэх юм байна. Мөн автомашиныг ачиж журамлахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах талаар ярилцахаар болжээ. Түүнчлэн нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг байдлыг бууруулах боломжтой эсэхийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргахаар болсон билээ. Гэтэл машин ачдаг компаниудын зүгээс 60 мянган төгрөг урсгал зардалдаа таардаг гэсэн тайлбарыг хийж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
Яахаараа татвар авдаггүй юм бэ, орлого олж л байгаа бол татвар төлөх л ёстой биз дээ, 60,000 төгрөг нь зардалдаа таараад ашиггүй байдаг юм бол болиулаад сонгол шалгаруулалтаар аль бага үнээр энэ ажлыг хийх компанийг нь сонгоод ажиллуулбал болоо биз дээ. заавал одоо байгаа нөхдүүдээр энэ ажлыг хийлгэх албагүй.