Вьетнамын Хо Ши Мин хотноо зохиогдсон Азийн бүсийн Шатрын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 6-15-ны хооронд зохиогдож, өчигдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул амжилттай тоглож, хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медалиар энгэрээ мялаав. Б.Мөнгөнтуул өмнө нь энэхүү тэмцээнд удаа дараа амжилттай тоглож нэг алт, хоёр мөнгөн медаль авч байсан. Тэрээр өнөөдөр ийнхүү Азийн бүсийн аваргын 4 дэх медалиа эх орондоо авчирлаа.

Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе! Мундаг байна шүү. Мөнгөнтуул биш Алтантуул гэдэг нэртэй байсан бол бүүр дандаа алтан медаль аваад байх байсан болов уу