Агаарын хилээр өнгөрч буй онгоц хоорондын зайг 30 км болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Манай улсын агаарын замын бодлогод өөрчлөлт оржээ. Тодруулбал, Манай улсын агаарын хилээр өнгөрч буй онгоцнуудын хоорондын зай анх 150 км байсныг 2013 оны наймдугаар сараас локатораар харж удирддаг болсноос хойш 90 км болгосон юм. Харин өнөөдөр зайчлалаа улам багасгаж 30 км болгосон гэж албаны эх сурвалж мэдээллээ. Уг ажлыг хийх болсон шалтгаан нь манай урд, хойд хөршөөс орж ирж буй онгоцнууд 30 км-ийн зайтай явж байгаад манай нутаг дэвсгэр дээгүүр орж ирэхээр нь онгоц хоорондын зайг холдуулдаг юм байна. Иймд  манай улсын агаарын зайгаар нислэг үйлдэж буй онгоц хоорондын зайг 30 км болгох ажлыг хэрэгжүүлж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Saihan ajil boljee INEG radar integer bolson nislegiin udirdagch nartaa amjilt

1  |  0
Top