Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн 37 дугаар байрны орцноос хэн нь үл мэдэгдэх иргэний цогцос олдсон талаар тус дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхайн зөвлөгөөн дээр цагдаагийн хэлтсээс мэдээлсэн байна. Түүний хэн болохыг тогтоохоор тус дүүргийн цагдаагийнхан ажиллаж байгаа аж. Иймд орон сууцны орц, хонгил хэсгийн хаалгыг цоожтой болгох, кварталд хяналтын камер суурилуулах, тэнэмэл болон орон гэргүй иргэдийн бүртгэл судалгааг нарийвчлан гаргах хэрэгтэйг анхааруулжээ.
Мөн тус зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал нь дүүргийн уурхайн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулж буй уурхайн ам, цооногийн үйл ажиллагааны нөхцөл байдлын талаарх дүгнэлт мэдээллийг НМХГ-ын Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн харъяа Уул уурхайн аврах тусгай салбарын дарга нар таницуулсан байна. Цаг уурын дулаарлаас шалтгаалан уул, геологийн нөхцөл хүндэрсэн тул уурхайн ам, цооногийг үе шаттайгаар хааж, ирэх сарын 1-ний өдөр гэхэд уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор болжээ.

Сэтгэгдэл ( 4 )
37 биш 39 р байрны подволоос 3 сарын 8нд эрэгтэй хүний цогцос олдсон.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Nalaih gched gordokiin zurgiig tavichj