МХЕГ-аас өнөөдөр иргэдэд газар эзэмших, эрхийн гэрчилгээг хэрхэн сунгах, кадастрын зураглалыг хийлгэх зэрэг асуудлаар нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ үеэр онлайнаар газар өмчлөх асуудлаар Байгаль орчин газрын харилцааны улсын ахлах байцаагч Ч.Энхчимэг тодрууллаа.
- Онлайнаар газар өмчлөлд багтаж чадаагүй иргэд хаанаас газар өмчлөх боломжтой вэ?
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн хэмжээнд 52 байршилд сонгон шалгаруулах ажил онлайнаар хийгдэж байгаа. Тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд газрынхаа нөөц бололцоо боломжоос хамаараад иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч уг ажлыг хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд газар өмчлөх байршлын сонголтод багтаагүй ч тухайн хүний өмчлөх эрх нээлттэй учир хөдөө орон нутагт газар өмчлөх боломжтой.
- Газар өмчлөх эрхээ ямар замаар баталгаажуулах вэ?
- Нийслэлийн хэмжээнд газар өмлөх эрх онлайнаар явагдаж байгаа. Хөдөө орон нутагт газар өмчлөхөөр бол Нийслэлийн газрын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар өмчилж аваагүй гэсэн бичгийг заавал авах ёстой. Ийм тодорхойлолтыг авч байж хөдөө орон нутагт газар өмчлөх эрх нь нээгдэх юм.
- Онлайнаар газар өмчлүүлэх үйл ажиллагаа нийт хэдэн удаа явагдах вэ? Онлайн газар өмчлөл үнэн зөв явагдаж байгаа эсэх дээр иргэдийн дунд эргэлзээ байна ?
- Газар өмчлөл хуулийнхаа хүрээнд нийслэлийн өмчийн харилцааны газар дээр хийгдэж байгаа. Онлайнаар сонгогдоход ямар нэгэн асуудал байхгүй. Одоогийн байдлаар хоёр ээлжийн сонголт хийгдсэн байгаа. Нийт таван ээлжийн онлайн газар өмчлүүлэх ажил явагдана. Гурав дахь ээлжийн газар өмчлөл хэзээ явагдах нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОлгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮