Тээврийн хэрэгслийн үнэгүй оношилгоо явагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

"Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэхь салбар өнөөдөр 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна. Энэ үеэр хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд   нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын  тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болоод тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах бол нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ  энэ  бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхайн байдлаар авч болох юм. Түүнчлэн автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu