Байерн Шахтёрийг 7:0-ээр хожлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Украины Шахтёр Донецк аваргуудын лигийн шөвгийн 16-ийн хариу тоглолтоо Байерний алдарт Аленз Аренад хийж, 7:0-ээр бут ниргүүллээ. Тоглолтын эхний 4 дэх минутад Томаш Мюллер тооны харьцааг нээсэн юм. Улмаар Жерон Боатенг, Фрэнк Рибери нар 34, 49 дэх минутад гоолын цувралыг үргэлжлүүллээ. Хоёрдугаар үеийн 51 дэх минутад Томаш Мюллер торгуулийн цохилтоос тооны харьцааг 4:0 болгож холдуулсан. Мөн энэ тоглолтод Бадштюбер, Левандовски, Гётце нар тус тус нэг гоол оруулснаар Германы аваргууд Украины багийг нутаг буцаалаа. Одоогоор аваргуудын лигийн шөвгийн наймд Германы Байерн Мюньхэн, Францын ПСЖ, Испанийн Реал Мадрид болон Португалийн Порту клубүүд үлдээд байна. Мөн энэ тоглолтод аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд улаан хуудас авсан тохиолдол гарлаа. Шахтёр Донецкийн тоглогч Олександр Кючер тоглолт эхлээд ердөө хоёр минут 39 секунд болж байхад улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн байан.  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top