Автомашины татвараа төлөөгүй ч үнэгүй оношилгоонд хамрагдаж болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Энэ сарын 13-ны өдөр буюу баасан гарагт 11-17 цагийн хооронд Баянгол дүүрэг дэх салбар Авто тээврийн үндэсний төв нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулах гэнэ. Үүнд автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалаа хийлгээгүй, мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар хамрагдах боломжтой юм байна. Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношлогоонд хамруулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top