Реал хожигдсон ч нийлбэр дүнгээр шөвгийн 8-д үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Өчигдөр шөнө явагдсан Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтуудаас Испанийн Реал, Германы Шальке 04 багуудын тоглолт онц сонирхолтой боллоо. Германы баг эсрэг багийн талбайд ямар ч дарамтгүй тоглож, 4:3-ээр хожил байгуулсан ч өмнөх тоглолтын нийлбэр 5:4 болж Испанийн баг цааш шалгарлаа.

Тоглолтод Кристиан Роналдо хоёр ч гоол оруулснаар багаа шөвгийн наймд үлдээх болзол хангасан юм. Аваргуудын лигт арван удаа түрүүлсэн Реал Мадрид Шалькегийн эсрэг ийм олон гоол алдсанд дасгалжуулагч Карло Анчелоти сэтгэл дундуур байна. Тэрбээр багаа довтолгоо сайтай, хамгаалалт тааруу байсан гэж шүүмжилсэн юм.

Хэрэв Шальке 04 өмнөх тоглолтод талбайдаа 2:0-ээр хожигдоогүй бол энэхүү үр дүн тун тааламжтай байсан билээ. Юутай ч шөвгийн 16-д нэр төртэй тулалдсан Германы баг энэ жилийн Аваргуудын лигийг орхиж байна. Харин өнгөрсөн улирлын аварга Реал Мадрид шөвгийн наймын учраагаа хүлээх үлдлээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top