Циститийг хэрхэн эмчлэх вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг бид тэр бүр мэддэггүй. Хэдийгээр ямар ч эмэгтэй хүн циститээр өвчилж болох боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит-д аттаклуулдаг гэнэ. Цистит нь хэдийгээр нилээд түгээмэл тохиолдох өвчин ч гэлээ жирэмсний болон цэвэршил явагдах хугацаанд мөн сексийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд илүү тохиолддог байна. 

Шинж тэмдэг

Ерөнхийдөө шээх явцад хурцаар өвдөх, байн байн шээмээр санагдах боловч маш бага хэмжээгээр гарах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд бий. Гэхдээ бас цустай шээх, нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх зэрэг бусад шинж тэмдгүүд илрэх хандлагатай.

Сэргийлэх

Өдөрт дор хаяж найман аяга ус уух. 

Нойл орсны дараа эмэгтэй хүн үргэлж бэлэг эрхтнээ урдаас нь хойш гэсэн дарааллаар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Сул болон даавуун дотуур хувцас чухал шүү.

Цочрол өгдөг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээ. Үтрээний цацлага, банны түрхлэг гэх мэт зүйлсээс зайлсхийх.

Шүршүүрээр битгий шүршээрэй. Мөн л цочроох магадлал өндөр.

Сексийн харилцаанд орохын өмнө болон дараа заавал угааж занших.

Зарим Энгийн эмчилгээнүүд

Өдөрт их хэмжээгээр ус уух.

Антибиотик хэрэглэх: Ихэнх эмэгтэйчүүд 3 өдрийн антибиотикийн эмчилгээ хийхэд эхний юмуу 2 дахь хоногоос зовиур нь алга болдог.

Өвчин намдаагч эм: Парацетамол, ибупрофен.

Өвчнөө намдтал сексийн харилцаанд орохгүй байх.

Эмчид үзүүлэх эсвэл бүр огт юу ч хийхгүй байснаар бас зүгээр болох нь элбэг. Учир нь хүний биеийн дархлаа аажмаар өөрөө эдгэх ер бусын чадвартай юм шүү дээ. Тэгэхдээ мэдээж хөнгөн төрлийнх бол шүү дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.21.106.131) 2025 оны 03 сарын 13

Ер нь бол цистит үүсэх, дахин дахин давтагдана гэдэг чинь доороосоо байнга л даарч байгааг болоод л ахин ахин давтагдаад байгаа юм ш дээ охидуудаа.гоё сайхан харагдах гэж нимгэн хөнгөн хувцаслаад яах вэ. ирдээдүйд эх ээж болох хүмүүс залуу насны болчимгүй үйлдэлээс болж яг сайхан амьдрах болсон чинь хүүхэд гаргаж чадахаа больсон байвал яана

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.173) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ : 22 000₮

1  |  0
Top