”Эрдэнэс Таван Толгой” 1.1 сая тонн нүүрс борлуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

“Эрдэнэс Таван Толгой” компани он гарснаас хойш 1.1 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 9.6 мянган тонныг нь Цанхийн зүүн уурхайгаас, харин үлдсэн хэсгийг Цанхийн баруун уурхайгаас олборлосон байна. Өнгөрсөн онд тус компани 5.7 сая нүүрс борлуулж, “Энержи Ресурс” компанийг ардаа орхин нүүрсний экспортоороо тэргүүлэх болсон юм. Харин энэ онд экспортоо 40 орчим хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Нэгдүгээр сарын байдлаар БНХАУ-ын хил дээрх Монгол Улсын коксжих нүүрсний үнэ 21 хувиар буурч, тонн тутамдаа 35.9 ам.доллар болсон байна. БНХАУ-ын эрх баригчид нүүрсний импортдоо татвар ногдуулж эхэлснээс хойш ханш нь 32 хувиар сулраад байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.173) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ : 22 000₮

1  |  0
Top