”21” худалдааны төвд гарсан галаас дөрвөн хүний амь насыг аварлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд гарсан галыг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж  бүрэн унтраасан байна. Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 - 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгчээ. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байгаагүй аж. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top