Р.Бурмаа сайд Н.Номтойбаяр гишүүнийг загнажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээжээ. Учир нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хуралдаж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ.

Гэтэл үүний биелэлтийг сонсох хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж. Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг албан бичигтээ онцлон дурджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(150.129.143.226) 2025 оны 03 сарын 13

Бодлогоо барьж ажиллаж байгаа яймны өмнүүр МАН-хан хаа байгаа газраа садаа болж, байхаа болимоор юм.Жирийн тариаланчдын хөлсийг сордог хэдэн дуракыг энэ хавар эрхийг ,газрыг хурааж сайхан сэтгэлтэй,үнэнч тариаланчдад өгөхгүй бол ядарсан ардууд зовох бололтой шүү.

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top