Шадар сайд ”Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажилд санхүүгийн туслалцаа үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Монгол Улс анх удаагаа Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий тольтой болох гэж байна. МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ШУТИС, МУБИС, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академийн судлаач, эрдэмтэн 30 гаруй багш нар “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” бүтээх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ.  Өнөөдрийн байдлаар 1200 нэр томъёог сонгон монгол, англи хэлнээ хөрвүүлээд байгаа бөгөөд санхүүгийн асуудлаас болж ажил нь зогсонги байдалд орсон гэнэ. Шадар сайд У.Хүрэлсүхийг Монголдоо анх удаа бүтээх гэж буй улс төрийн шинжлэх ухааны толь бичгийг хэвлүүлэн гаргахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд энэхүү санаачлагыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж өнөөдөр эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Аливаа орны улс төрийн бодлого, улс төрийн намын бодлого шинжлэх ухаанд тулгуурлах ёстой. Өнгөрсөн 20 жилд шинжлэх ухааныг хойш нь тавьж, мартаж явсны уршгаар олон бодлогын алдаанууд гарч байна. 1990 онтой харьцуулахад Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Гэхдээ улс төрийн бодлогодоо судалгаагүй, шинжлэх ухаанч биш байдлаар хандаж үүнээс ч илүү хөгжих боломжоо алдсан нь үнэн. Та бүхэн Улс төрийн шинжлэх ухааны толь бичиг бүтээх гэж байгаа нь томоохон оюуны хөрөнгө оруулалт. Улс төрийн талаар нэгдсэн ойлголттой болж, маргаантай асуудлаар эргэлзээгээ тайлдаг, олон жилийн дараа ч үнэ цэнээ алдахгүй тийм хэмжээний толь бичигтэй болох санаачлагыг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Мөн Ерөнхий сайд, Боловсролын сайдтай уулзах бодол байна. Бас энэхүү томоохон ажлыг дэмжиж хамтран ажиллах компаниудыг хайж сураглана” гэв. Толь бичгийг зохиогчдын төлөвлөж байгаагаар энэ ондоо багтаж номоо хэвлүүлэх боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрдэнэ(150.129.143.226) 2025 оны 03 сарын 13

за даа Хүрэлсүх нэг иймэрхүү л ажил хийнэ дээ. Ийм л хүн.Эдийн засгийн сөрөг нөлөөлөлийг харж чадахгүй л юм даа.зайлуул.

1  |  0
эрдэнэ(150.129.143.226) 2025 оны 03 сарын 13

за даа Хүрэлсүх нэг иймэрхүү л ажил хийнэ дээ. Ийм л хүн.Эдийн засгийн сөрөг нөлөөлөлийг харж чадахгүй л юм даа.зайлуул.

1  |  0
Top