С.Оюун улиран сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

ИЗНН байгуулагдсаны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж байна. Тус намынхан өчигдөр Их хурлаа хийх үеэрээ ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл нарыг улираан сонгож, Элчин сайд асан Ц.Ганхуягийг мөн даргаараа сонгожээ. ИЗНН-ын даргад нийт долоон хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс С.Оюун дарга 298, Ц.Ганхуяг 282, С.Дэмбэрэл 240 гишүүний саналыг тус бүр авсан аж. Их хуралд 318 төлөөлөгч оролцож, саналаа өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top