С.Нямхандын нэхэмжилсэн 200 сая төгрөгийн заримыг нь хүлээн зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа В.Нямханд гэм хорын хохирол хэмээн төрөөс 200 сая төгрөг нэхэмжилсэн юм. Түүний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болжээ. С.Нямхандыг улсын нууц задруулсан хэргээр 2011 оноос шалгаж эхэлсэн ч 2013 онд шүүхээс цагаатгасан юм. Тэрбээр цагдан хоригдсон хугацааны сэтгэл санааны хохирол гэж дээрх мөнгийг нэхэмжилжээ. Дээрх хэрэг төрийн нууцтай холбоотой учраас шүүх хурал хаалттай болсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр С.Нямхандын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, заримыг нь хүчингүйд тооцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top