Нийслэлийн МХЕГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүн Гүн” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдлоо. Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал болон гоо сайхны худалдаа, хумсны маникур зэрэг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалдаг бөгөөд шошгын мэдээлэл нь япон хэл дээр, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй худалдаалагдаж байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хил, гүний хяналтыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бус байгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 3 )
Yagshd, jpnd odo zaragdaj bga suug! Muu bsan bol jpchuud hezeech zarahgui
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хилийн мэргэжлийн хяналтын алба гэж байгууллага бий .гаалиас өмнө тэднийх бараанд үзлэг хийн импортын зөвшөөрлөө олгодог.тэгвэл тэр хүмүүс юу хийж суунавэ.