Энэ хичээлийн жилийн III улирлын амралт гуравдугаар сарын 28-наас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 6-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилжээ. Сурагчдын амралтын үеэр багш нарыг сургалтанд хамруулах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх боломжийг олгож нэгдсэн сургалтуудыг зохион байгуулах аж.
| Анги | Амралт эхлэх хугацаа | Амралт дуусах хугацаа |
| I-V анги | Гуравдугаар сарын 21 | Дөрөвдүгээр сарын 12 |
| VI-IX анги | Гуравдугаар сарын 21 | Дөрөвдүгээр сарын 5 |
| X-XII анги | Гуравдугаар сарын 14 | Гуравдугаар сарын 29 |

Сэтгэгдэл ( 0 )