Арсенал “Улаан Чөтгөрүүд”-ийг хожлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

ФА цомын хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо алдарт Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэндээ хийсэн Манчестер Юнайтед өрсөлдөгч Арсеналд гутамшигтай ялагдлаа. Тоглолтын эхний гоолыг Лондоны зочид Начо Монреалын тусламжтай 25 дахь минутад оруулав. Харин талбайн эздээс  Уэйн Рүни дөрвөн минутын дараа тоог тэнцүүлсэн бол хоёрдугаар үеийн 61 дэх минутад Дани Уэлбэк 2:1 болгож холдуулсан юм. Энэ гоолоос өөр бөмбөг аль аль багийн хаалганд орсонгүй. Ингэснээр Арсенал хоёр жилдээ дараалан ФА цомын шигшээд шалгарч байна.

Тэд өнгөрсөн улирал уг цомыг өргөж байсан туршлагатай бөгөөд ийнхүү Блэкбөрн клубтэй цомын төлөө хүч үзэхээр шалгарчээ.

Өчигдөр шөнө явагдсан тоглолтод Манчестер Юнайтедын топ тоглогч Анхил Ди Мариа тоглолтын явцад худлаа унаж, жүжиглэсэн, түүнчлэн шүүгчийг түлхсэн гэдэг шалтгаанаар хоёр шар карт дараалан авч улаан жавтий хүртсэн юм. Түүний уг үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбоо хянаж үзэхээр боллоо.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 03 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top