Нийгмийн даатгалаа үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхийг нягтлантайгаа холбогдохгүй, цахимаар шалгаж болдог. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгаж болох юм. Энэ тохиолдолд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна.
Нийгмийн даатгалаа нягтлангийн оролцоогүйгээр ийнхүү цахимаар шалгах боломж бүрджээ. Ялангуяа хувийн байгууллагуудын хувьд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг аж.
Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.
Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм. Үүний дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байдаг гэх дүн бий.

Сэтгэгдэл ( 8 )
Ashguidee. iim yum omno n bhgui yawaa bi 2 jil huwid ajilaad sar bur tsalingaas shimtgel gj awaad l bdag bsiin tegsen garah bolson chin dewter ch ugui bdag yumdaa
yaj orj bgan be bi haigad olohgui bna pls heleed uguuch huudasnii haana ni bgan
Орж болж байна аа. Гэхдээ сүүлийн 2013 оноос хойших мэдээлэл харагдахгүй байна.
TSAHIM HUUDAS NI AJILLAHGUI BNA SHDEE
Datgulagchin ts.medeelelru orj bolku bn shde
orj bolohgui bn shdee
ДААТГУУЛАГЧИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ГЭДЭГ РҮҮ ОРЖ БОЛОХГҮЙ Л БАЙНА ДАА
Shalgaj baih heregtei yum bnlee yag yaraltai niigmiin daaatgaliin lavlagaa avah gd ochihod register zuruud zasuulah gej baahan yavsan shuu