Нийтийн тээврийн жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагт хуучнаар Автобус-1 компанийн хашаанд ажил хаялт зарлах талаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдэгдсэн. Харин жолооч, кондукторууд ажил хаялтаа ирэх баасан гариг хүртэл хойшлууллаа. Учир нь “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд ажилчдынхаа үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул ажилчид ажил хаях шаардлагаа эргэн харахаар болжээ. Мөн “Автобус 2”, “Автобус 3” ОНӨҮГ-уудын удирдлагууд ч мөн цалинг тодорхой хэмжээгээр нэмэхээ амалжээ.
Жолооч кондукторуудын зүгээс цалинг 35-аас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байгаа тул талууд ирэх баасан гаринт эцсийн тохиролцоод хүрэхээр болж ийнхүү ажил хаялт хойшилжээ.

Сэтгэгдэл ( 0 )