Засгийн газар өнөөдөр хуралдаж Монгол Улсыг зуны цагийн тоололд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ингээд дөнгөж сая зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Засгийн газрын тогтоолын дагуу энэ гуравдугаар сарын сүүлийн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө буюу 27-28-ны шөнө цагны баадуугаа нэг цагаар урагшлуулах юм.
Нарны гэрлийн энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 51, 1986 оны 74, Засгийн газрын 2001 оны 93 дугаар тогтоолын дагуу жил бүр Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг зуны цагт нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг мөрдөж ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилжиж байна. Газар зүйн байршлийн хувьд дэлхийн сэрүүн бүсэд оршдог, эх газрын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал ээлжилдэг манай улс анх 1983 оноос зуны цагийн тооллыг мөрдөж байгаад 1999 онд Засгийн газрын шийдвэрээр зогсоож, 2001 оны 93 дугаар тогтоолоор дахин мөрдөж эхэлсэн ч 2007 оны 34 дүгээр тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгожээ. Дэлхийн хэмжээнд дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаад больсон цөөн орны нэг нь манай улс юм байсан юм.

Сэтгэгдэл ( 5 )
Ккк... Цагийн зүүгээ ургашлуулах юм байгаа биздээ. Баадуугаа гэнэ шүү. Монгол хэлээ сайн сураач сэтгүүлчээ...
Ediin zasgiin xuvid mash ix xemnelt bolno. Demjij baina.
tegeed yagaav . ajliin bus udur tohiruulj dasgaj bgaa ni ter . ... mal aa
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
27-s 28- n chin baasan garigaas byamba garig bnshte