Гүйлтийн цанын УАШТ эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнөөдөр гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга тэмцээн “Скай Ресорт” цанын баазад эхэллээ. Уг тэмцээнд “Хилчин”, “Алдар” спорт хороо болон Өвөрхангай, Дархан, Орхон, Сүхбаатар аймгийн нийт 60 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд өдөр бүр хоёр зайн уралдаан болж, аваргууд тодорно.

Тэмцээний хуваарь

III.09 (Даваа)

10.00 эрэгтэй, сонгомол техникээр 30 км бөөн гараа

11.30 эмэгтэй, сонгомол техникээр 15 км бөөн гараа      

III.10 (Мягмар)

10.00 нээлтийн ажиллагаа

11.00 эмэгтэй, тэших техникээр 10 км, цуваа гараа

12.00 эрэгтэй, тэших техникээр 15 км, цуваа гараа

III.11 (Лхагва)

10.30 эмэгтэй, буухиа 3х7,5 км

11.30 эрэгтэй, буухиа 3х10 км

13.00 тэмцээний хаалтын ажиллагаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(218.100.84.139) 2015 оны 03 сарын 10

Тэмцээнээ амралтын өдрөөр тааруулж болоогүй юм байх даа6

0  |  0
Top