Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Энэхүү тэмцээнд манай баг хүрэл медалийн төлөө АНУ-ын багтай өрсөлджээ. Манай улсын баг нэг барилдаанд ялж хоёр барилдаанд ялагдсан ч дараагийн дөрвөн барилдаанд дараалан ялалт байгуулж хүрэл медаль авах болзол хангасан юм. Шийдвэрлэх барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа итгэлтэй, давшингуй барилдаж өрсөлдөгчөө 8:5 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Ийнхүү манай эмэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд долоо дахь удаа оролцохдоо хүрэл медаль хүртлээ. Өмнө нь 2013 онд эх орондоо болсон Дэлхийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль авч байсан юм. Иймд алтан медаль авах том зорилго өмнө байна. Тус тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд Японы баг Оросын багийг 5:3 онооны харьцаагаар ялж өнөө цагийн шилдэг баг болохоо дахин нотлон харууллаа. Японы баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлж Оросын баг дөрөв дэх мөнгөн медалиа авч буй аж. Польшийн баг Шведийн багийг 5:3 онооны харьцаагаар ялж хожиж ҮII байр, Украины баг Азербайжаны багийг 4:4 онооны харьцаагаар тус тус ялж Ү байр эзэлжээ.

Монгол, АНУ-ын багуудын барилдааны дүн

  • 48 кг   Э.Нарангэрэл          -         Алиса Лампе, 8:10
  • 53 кг   Э.Сумьяа                 -         Уотнер Кондер, 4:2
  • 55 кг   С.Бямбацэрэн         -         Хэлэн Луис Марилиус, 1:2
  • 58 кг   Б.Шоовдор              -         Алли Маркензи Раган, 10:0
  • 60 кг   С.Цэрэнчимэд          -       Кеслей Рене Кэмпэлл, 12:1
  • 63 кг   С.Батцэцэг               -        Эрин Элизабет Кложо, 11:2   
  • 69 кг   О.Насанбурмаа       -         Елена Пирожкова, 8:5
  • 75 кг   Г.Наранчимэг         -         Аделина Грей, 0:10

Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээний дүн

  • Нэгдүгээр байр               Япон улсын баг                                                        
  • Хоёрдугаар байр             ОХУ-ын баг  
  • Гуравдугаар байр            Монголын баг
  • Дөрөвдүгээр байр           АНУ-ын баг
  • Тавдугаар байр                Азербайжан улсын баг
  • Зургаадугаар байр           Украин улсын баг
  • Долоодугаар байр           Польш улсын баг
  • Наймдугаар байр              Швед улсын баг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top